Засгийн газраас 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарлаж буй. Ингэхдээ агаарын хилийг нээж, нислэгийн тоо ч нэмэгдэж буй энэ үед манай улсыг зорин ирсэн жуулчдаас Үндэсний их баяр наадмын билет авах тохиолдолд БОАЖ-ийн сайдын өгсөн чиглэлийн дагуу онгоцны билет болон зочид буудлын захиалга зэрэг тодорхой бичиг баримтуудыг шаардах талаар албаныхан мэдээлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй.
Уг асуудлыг НЗД-ын шуурхай хуралдаанаар авч үзэж шийдвэр гаргажээ. Тодруулбал, наадмын билетийг 100 хувь цахимаар худалдаална. Ингэхдээ Цахим хөгжлийн яамны санал болгосон технологийн компанитай гэрээ байгуулсан байна. Хөгжүүлэлт, туршилт ойрын өдрүүдэд хийгдсэний дараагаар enaadam.mn сайтаар худалдаалж эхэлнэ. Мөн хүргэлтийн үйлчилгээг санал болгох аж.