Энэ сарын 24-ний өдөр Камертон хамтлаг болон бусад хамтлаг хамтарч Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээр бэлтгэл ажлаа эхлүүлээд байсан. Гэвч улсын баяр наадмын бэлтгэл ажил давхцсантай холбогдуулан уг тоглолтыг зохион байгуулах боломжгүй болсон байна. Энэ талаар тус хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар “Бид эерэг талаас нь харж байгаа. Тоглолтоо Хүүхдийн паркт зохион байгуулахаар болсон. Улс орны шийдвэрийг хүндэлнэ. Наадамчдаа хүндэлнэ. Нэг бодлын давуу тал гэж бодож байна. Учир нь паркийн зохион байгуулалт Төв цэнгэлдэх хүрээлэнгээс харьцангуй дээр. Тоног төхөөрөмжөө шилжүүлж дуусгасан. Би өөрөө зохион байгуулж хүн биш учир бэлтгэл ажилд хэдэн төгрөг зарцуулсныг мэдэхгүй байна. Тоглолтыг үзэхийг хүсвэл shoppy.mn сайтаас захиалаарай. Тоглолт ямар ч асуудалгүй болно” гэлээ.