Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүүгээ алга болсон“ хэмээн худал мэдээлэл тараасан эмэгтэйг Зөрчлийн хуулиар ТОРГОЖЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 13 секунд

Өчигдөр цахим орчимд иргэн Э гэгч эмэгтэй “Хүү минь алга болчихлоо” хэмээн 5-6 орчим настай хүүгийн зургийг оруулж, пост бичсэн байдаг. Тэрбээр зурагныхаа дор сэтгэгдэлд "Хүү минь дөнгөж сая алга болчихлоо. Хамт тоглож байсан хүүхдүүд нь “Машинтай хүн аваад явсан” гэж хэллээ. Би яг галзуурлаа. Над руу битгий залга хүмүүсээ, гуйя” хэмээн бичсэн юм.

Улмаар тус эмэгтэй 30-40 минутын дараа “Хүүгээ олчихлоо” хэмээн пост бичсэн юм.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагад иргэн Э-ээс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүүхэд алга боллоо гэсэн дуудлага мэдээллийг өгсний дагуу эрэн сурвалжлах шалгалтын ажиллагаа хийсэн. Шалгалтын явцад худал дуудлага мэдээлэл өгсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн" гэлээ.

Камертоны тоглолтыг ЦУЦАЛЖЭЭ
Камертоны тоглолтыг ЦУЦАЛЖЭЭ
 
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.