"Камертон" хамтлаг өчигдөр 28 насны төрсөн өдрөө тохиолдуулан Зайсан хилл-д тоглолт хийсэн. Гэвч тоглолтынхоо дундуур "MSC"-ийн арга хэмжээ рүү явж дуулсан нь Төрсөн өдрийнх нь тоглолтыг үзсэн хүмүүсийг бухимдлыг төрүүлсэн. Учир нь тоглолтон дундуураа халтуур хийхээр явсан хэмээн иргэд ихээхэн шүүмжилж байгаа юм.
Тэгвэл энэ талаар тус хамтлагийн ахлагч Д.Болд "Уул нь халтуур би юм л даа. Өнөөдрийн хөтөлбөрт байсан зочин артистууд QUIZA, Хар сарнай, DJ гарч байх хооронд олон ажил хамтран ажилласан газартаа баяр хүргэж, дуулчихаад ирсэн юм. Ер нь хүмүүс их стресстэй байгаа юм байна. Уучлаарай биднийг... " гэжээ.