Энэ сарын 18-нд буюу өчигдөр "Ice Top" хамтлагийн тоглолт зохион байгуулагдсан билээ. Харин тоглолтын дараа "Ice Top" хамтлагийнхан хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон учир баривчиллаа гэх мэдээлэл цацагдсан.
Харин уг мэдээлэл "Ice Top" хамтлагийнхан тайлбар өглөө. Тэд "ICETOP хамтлагийн 26 жилийн ойн тоглолтод хүрэлцэн ирсэн үзэгчид болон үзэж чадаагүй ч сэтгэл зүрхээрээ хамт байсан та бүхэндээ баярлала.
Тоглолтын үеэр мансууруулах бодис хэрэглэсэн, саатуулагдсан зэрэг мэдээллүүд цахим орчинд тараад байна. Эдгээр мэдээллүүд бүгд худал ба энэхүү мэдээллүүдийг тарааж буй этгээдүүдийг худал мэдээлэл тараасан. Бусдын нэр хүндэд халдсан зэргээр гомдол гаргаж шалгуулах болно" хэмээжээ.