Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Р.Гантуяа: Амралт зугаалгын сар эхэлж, гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ явж байгаад осолдох нь ихэсч байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 54 секунд

Урин дулааны цаг ирж, хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо ихэсч байна. Ингэхдээ тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, хурд хэтрүүлсэн, анхаарал болгоомжгүй явснаас үүдэж иргэд зам тээврийн ослоор амиа алдах, бэртэж гэмтэх нь ихэсч байна.

Энэ талаар ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Гантуяа “ ГССҮТ-д өдөрт 500-600 үйлчлүүлэгч ирж байна. Үүнээс 40-50 нь хэвтэн эмчлүүлж байна. Өмнөх долоо хоногт гэхэд 3000-4000 орчим үйлчлүүлэгч тусламж үйлчилгээ авсан. Үүний 1500 гаруй буюу 40 хувь нь авто ослын шалтгаантай гэмтлүүд байна. Амралт зугаалгын сар эхэлж байгаа энэ үед зам тээврийн осол маш их ихсэж байна. Ялангуяа гэр бүлээрээ хүүхэдтэйгээ явж байгаад осолд орж байгаа тоо маш их гарч байна. Ослын улмаас хүүхдүүд маш их гэмтэж байна.

ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасаг 12 ортой үйл ажиллагаа явуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Одоогоор 12 ор дүүрсэн байгаа. Үүнээс 6-д нь 2 сартайгаас 11 насны хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс ард иргэдэд анхааруулж хэлэхэд, хөдөө орон нутаг руу аялах, зугаалахад автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, машины суудалд хүний тоогоор сууж, хүүхдийг тусгай зориулалтыг суудлаар тээвэрлэх, өөрийн болон хайртай гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалж, аюулгүй байдлыг хангаж, зорчихыг анхааруулж байна" гэлээ.

Ослын улмаас 3 иргэн газар дээрээ амиа алдаж, 6 нь хүнд гэмтсэний гурвыг нь нисдэг тэргээр хот руу ЗӨӨВӨРЛӨЖЭЭ
Ослын улмаас 3 иргэн газар дээрээ амиа алдаж, 6 нь хүнд гэмтсэний гурвыг нь нисдэг тэргээр хот руу ЗӨӨВӨРЛӨЖЭЭ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.