Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ослын улмаас 3 иргэн газар дээрээ амиа алдаж, 6 нь хүнд гэмтсэний гурвыг нь нисдэг тэргээр хот руу ЗӨӨВӨРЛӨЖЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 9 секунд

Энэ сарын 17-нд буюу баасан гаригт Дорнод аймагт хоёр автомашин мөргөлдөж, ослын улмаас 6 иргэн хүнд гэмтсэн. Тодруулбал, тус хоёр машинд нийт 9 зорчигч байснаас 3 нь газар дээрээ амиа алдаж, 6 иргэний биеийн байдал маш хүнд байсан юм. Тиймээс ЭМЯ, ОБЕГ-ын хамтарсан эмч нарын бүрэлдэхүүн тус аймгийг зорьж, 3 иргэнийг нь нисдэг тэргээр авчирч, эрчимт эмчилгээнд оруулжээ. Иргэдийн ихэнх нь тархи болон цээжний хавсарсан гэмтлүүдтэй байгаа аж.

Энэ талаар яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч н.Гантогтохоос тодруулахад " Энэ сарын 18-ны өдөр эмч нарыг баг зам тээврийн ослын улмаас яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд газар дээр очиж тусламж үйлчилгээ үзүүлэн, нисдэг тэргээр Улаанбаатар хот авч ирж, ГССҮТ-ийн эрчим эмчилгээнд оруулж байна.

Дорнод аймгийн Бүсийн оношилгооны төвд тухайн осолд орж биеийн байдал хүнд байгаа 6 иргэн хүргэгдсэн бөгөөд төвийн эмч нарын биеийн байдлыг тогтворжуулах, хэвлийн гэмтэлтэй өвчтөнийг хэвлийн мэс засалд оруулж, арьс залгах мэс засал хийгдсэн байсан. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлж, шөнө ажиглалт явуулсны үндсэн дээр өнөө өглөө эхний элжинд хавсарсан өвчтэй болон хүндрэх магадлалтай гэсэн 3 иргэнийг тээвэрлэж ирсэн. Араас 2 өвчтөн тээвэрлэгдэж ирж байна. Хэвлийн мэс засалд орсон иргэний биеийн байдлыг ажиглаж байгаад хот руу тээвэрлэх ажлууд хийгдэнэ.

Тусламж үйлчилгээ үзүүлж байгаа иргэдийн 3 том хүн, 3 хүүхэд байгаа. Иргэдийн биеийн байдлын хувьд тархи болон цээжний хавсарсан гэмтлүүдтэй байна" гэв.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
 
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.