Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрхан, Багахангай дүүрэгт өнөөдөр архи, согтууруулах ундаа ХУДАЛДАХГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2022 оны нөхөн болон дахин сонгууль зургадугаар сарын 19-нд буюу өнөөдөр 07:00-20:00 цагийн хооронд явагдаж байна.

Тодруулбал, Нийслэлд Сонгинохайрхан дүүргийн 24-р тойрог, Багахангай дүүргийн нэгдүгээр тойргоос нэр дэвшиж, сонгогдсон хоёр төлөөлөгч нас барсан тул нөхөн сонгуулийн санал хураалтыг зохион байгуулж байгаа юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр тус дүүргүүдийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

Захирамжийн хэрэгжилтэд Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон тус дүүргүүдийн Засаг дарга нар хяналт тавин ажиллана.

ОБЕГ: Үерийн улмаас нийслэлд 8 гэр, 7 байшинд усанд автаж, 2 гэр нурсан. Архангайд 1800 мал урсаж хорогдсон
ОБЕГ: Үерийн улмаас нийслэлд 8 гэр, 7 байшинд усанд автаж, 2 гэр нурсан. Архангайд 1800 мал урсаж хорогдсон
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.