Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Үерийн улмаас нийслэлд 8 гэр, 7 байшинд усанд автаж, 2 гэр нурсан. Архангайд 1800 мал урсаж хорогдсон

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 40 секунд

Өчигдөр орсон борооны улмаас нийслэлд 8 гэр, 7 байшинд усанд автаж, 2 гэр нурсан байна. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт 06.18-ны өдрийн 19:00 цагийн үед дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер буусан тухай мэдээллийг мөн өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 11, Сүхбаатар дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 53, Чингэлтэй дүүрэгт 8, Хан-Уул дүүрэгт 11, нийт 85 дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж 8 гэр, 7 байшин усанд автаж, 2 гэр нурж, 5 байшингийн дээвэр хууларсаныг аюулгүй болгож, үерийн усыг соруулж, зам гарцыг цэвэрлэж, заавар зөвлөгөө өгч ажилласан байна.

Мөн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн “Дунд цүүр” гэдэг газар 06.17-ны өдрийн 17:00-18:00 цагийн үед дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер бууж айлууд үерт автсан тухай мэдээллийг мөн өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргаар ахлуулсан иргэд 2 айлын гэр урсаж эвдрэн, 16 өрхийн 1800 мал үерт урсаж хорогдсон тул сэг зэмийг гаргаж ажилласан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Дотоодын цэргийн 05 дугаар ангид цэрэг амиа алдсантай холбогдуулан ХЭҮК шалгалт хийжээ
Дотоодын цэргийн 05 дугаар ангид цэрэг амиа алдсантай холбогдуулан ХЭҮК шалгалт хийжээ
 
Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монголд үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монголд үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.