Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: Энэ удаа АН чимээгүй суухгүй. Тоо баримттай баримт дэлгэнэ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 46 секунд

АН-ын дарга С.Эрдэ

нэ өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “АН-ын асуудал нэг талдаа гарлаа. Улс орны, улстөрийн нөхцөл байдал ямар байгааг иргэд сайн мэднэ. Хамгийн гол нь нийгэм, эдийн засгийн хүндрэлийг хэрхэн яаж даван туулах бэ гэдэг асуудал нэн тэргүүнд тулгамдаад байна. АН-ын хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хангалттай ажиллаж чадаагүй. Сөрөг хүчний хувьд ч. Цар тахлын тухай хуулийг батлуулахад АН-ын бүлэг дэмжиж сайн ажилласан. Гэхдээ нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал МАН хариуцлага хүлээх ёстой. Улс орны хямралыг АН-д тохох гэж эрх баригч МАН-ын үеийн үед оролдож ирсэн. Гэхдээ энэ удаа АН чимээгүй суухгүй. Бид тодорхой тоо баримттай баримт дэлгэнэ. Өнгөрсөн хугацаанд АН дангаараа төр барьж үзээгүй. Хоёр удаа эвслийн Засгийн газар байгуулсан. Энэ хугацаанд улс орны эдийн засгийг өргөх шийдвэрүүдийг үе үеийн АН-аар овоглосон удирдлагууд гаргаж ирсэн. Үүнийг ард түмэн мэднэ. Тэгвэл өнгөрсөн зургаан жилийн хугацаанд эрх баригч МАН юу хийв. Нэг хүнд оногдох өрийн хэмжээ өслөө. Түүнчлэн АН цаашдаа дотоод эв нэгдлээ эрхэмлэж ажиллана. Нөхөн сонгуультай холбоотой мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороо ямар ч мэдээлэл өгөөгүй. Бид араас нь хөөцөлдөж байж мэдээлэл олж авсан. Монгол Улсад шударга ёс тогтооход ихээхэн ач холбогдол үзүүлэх СЕХ нь ийм шударга бус байх нь зохисгүй. Цаашид хууль бус нэр дэвшигчийг бүртгэх асуудал хавтгайрах хандлагатай байна. эцэст нь өөрсдийгөө АН-ынхан гэж мэдэгдсэн нөхдүүдийн үйл ажиллагаа зогсоогүй байна. Жишээлбэл, өөрийгөө ЕНБД гэж мэдэгдсэн Мөнхжаргал гэж хүн мэдэгдэл хийсэн. Энэ хүнд хуулийн зүгээс ямар ч эрх байхгүй. Хүчин төгөлдөр тамга, тэмдэггүй. Хуулийн өмнө батлах ямар ч баримт байхгүй. Харин хууль ёсны манай АН-д энэ бүх баримт бий. Үндэсний бодлогын хорооны хуралдаан болсон. Ирэх сарын 2-нд ээлжит бус хуралдааныг зохион байгуулна. Бэлтгэл ажил хангагдаж байгаа. Үүний дараа ээлжит бус XIV хурал зохион байгуулах асуудал яригдана.

БНСУ энэ онд 76 мянган ажилтан татна
БНСУ энэ онд 76 мянган ажилтан татна
 
Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг олон улсаас бага буюу   23 мянган төгрөгөөр хийлгэх боломжтой гэв
Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг олон улсаас бага буюу 23 мянган төгрөгөөр хийлгэх боломжтой гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.