Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний их баяр наадмын хуулийн төслийг яаравчлуулахыг шаардлаа. Тэрбээр "Үндэсний их баяр наадмын тухай хуулийг өнөөдөр маргаашийн дотор хэлэлцэж, нэг тийш нь болгох шаардлагатай байна. Улсын баяр наадам болох гэж байна.
Уяачид, наадамчид, ард түмэн 100, 101 жилээ хувийн эрх ашигаа хойш тавиад эв нэгдэлтэй тэмдэглэмээр байна. Урт хугацаандаа монгол адууны удмын сан, гарал үүслийг тодорхойлох, 3782 адуу гаднаас орж ирсэн байна. Үүнийг үржлээр нь тооцож үзвэл, бараг 9000 адуу цус холилдсон байгаа. Монгол адууныхаа удмын санг хамгаалах, дэг журамтай нааддаг болохын тулд арга ядаад хуульчилж байна. Баяр наадмыг хуульчилдаг улс байхгүй. Нэгэнтээ өргөн баригдсан энэ хуулиа нэг тийш нь гаргаж, шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол баяр наадам чинь хуульгүйгээс боллоо гэдэг асуудал гарна шүү" гэлээ.