Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: МАН жангийнхантай нийлж, манай АН-ын асуудлыг шийднэ гэж байхгүй шүү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 55 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 14 асуудал хэлэлцэнэ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат үг хэлэв. Тэрбээр "УИХ-ын зарим гишүүд Д.Ганбатад зориулсан буюу нэг хүнд зориулж хууль өргөн барьсан. ТББХ-ны хуралдаанд уг асуудлаар завсарлага авсан. Монгол Улсад хоёр хуваагдаагүй зүйл байхгүй. Хоёр хуваагдсаны нэг нь Ардчилсан нам. Бид туулах ёстой зүйлээ туулаад явж байна. Гээндээ ч бий. Гоондоо ч бий. Бидний буруу. Гэхдээ гуравдугаар сарын 31-нд УДШ АН-ын дүрмийг бүртгэсэн. Сарын өмнө хоёр байсан АН-ын тамгыг нэг болгосон. Үүнтэй холбогдуулан УИХ-д шийдвэрээ явуулсан.

АН-ын бүлгийн найман гишүүн байгаа. УИХ-д даргад албан ёсоор ирсэн байх. Үүнийг хуулийн дагуу албан ёсоор танилцуулна уу. Мөн УИХ-ын гишүүд хамтран УИХ дахь нам, эвслээс бүлгээс өөр зохион байгуулалтаас өөр хэлбэр үүсгэхийг хориглоно гэж байгаа. Гэтэл УИХ дахь АН-ын бүлгийг хоёр болгохоор зарим хүмүүс өөр юм зохион байгуулж байна. Ингэж болохгүй ээ. Хуулиар энэ боломжгүй. МАН олонхи байна. Гэтэл та бүхэн жангийнхантай нийлж, манай АН-ын асуудлыг шийднэ гэж байхгүй шүү. Ёсзүйтэй байгаарай" гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Д.Ганбатыг ёс зүйтай байж, хууль дээдэлж ажиллахыг шаардаж байна. Намын бүлгийн даргаар таныг томилогдсныг зарлачихсан, 11 гишүүнтэй. Түүнээс найман гишүүнтэй гэж зарлах эрх надад байхгүй" гэв.

Нийслэлийн Прокурорын газрын орлогч А.Цэрэнсодномыг ТУШААЛ БУУРУУЛЖЭЭ
Нийслэлийн Прокурорын газрын орлогч А.Цэрэнсодномыг ТУШААЛ БУУРУУЛЖЭЭ
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.