Нийслэлийн прокурорын газрын орлогчоор ажиллаж байсан А.Цэрэнсодномыг тушаал бууруулжээ. Тодруулбал, түүнийг УЕП-ын зөрчил хариуцсан прокуророор томилсон байна. Тэрбээр Тээврийн прокурорын газрын орлогч, Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокуророор ажиллаж байсан туршлагатай. Гэвч түүнийг чухам юунаас болж, яагаад тушаал бууруулах болсон нь одоогоор тодорхойгүй байна.
Ташрамд дурдахад, өмнө нь уг албан тушаалд Тээврийн ерөнхий прокуророор ажиллаж байсан Ү.Содномцогийг мөн томилох замаар тушаал бууруулж байсан юм.