"Гэгээн Муза" олон улсын театрын наадам 16 дахь удаагаа өчигдөр /2022.06.12/ зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулсан. Уг наадамд суут зохиолч Ф.Достоевскийн романаас сэдэвлэсэн "Гэм зэм" постдрам таван цом хүртжээ. "Гэм зэм" постдрам үндсэн жүжгийн төрөлд шилдгийн шилдэг гранпри шагналын эзэн болсон байна.
Драмын жүжгийн төрөлд:
- Найруулагч Б.Батболд "Шилдэг найруулагч"-аар
- Сэтгүүлч, яруу найрагч Я.Баяраа "Шилдэг зохиолч"-оор
- Жүжигчин Д.Ганцэцэг "Шилдэг гол дүр"-ээр
- Жүжигчин П.Эрдэнэзаан "Шилдэг туслах дүр"-ээр тус тус шалгарчээ.