Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр /2022.06.10/ болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

Гранд хилл зочид буудалд

09:00 цагт “Цахим орчинд эрсдэлийн үеийн мэдээллийг үнэлэх, контент бэлтгэх, хөгжүүлэх, түгээх чадварыг нэмэгдүүлэх” онол, практик хосолсон сургалт болно.

Бишрэлт зочид буудалд

09:00-14:00 цагт Хүүхдийг Ивээх Сангаас “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн үр дүнг танилцуулж, манай улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэнэ.

Новотел зочид буудалд

09.30 цагт Мэдлэгийн цахим шилжилт буюу хүний эрх, жендэрийн цахим сургалтын нээлт болно.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

Монгол Ньюс мэдээллийн төвд

10:30 цагт Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуу­­­­­­­­лийн захирал О.Пүрэв­­­жаргал эд хөрөнгө хууль бусаар шамшигдуулсан талаар тус сургуулийн багш нар мэдээлэл хийнэ.

11:00 цагт “Монголын оюутны холбоо”-ноос Бо­­­­­­­­­ловс­­­ролын сангийн зээл, оюутны эрүүл мэндийн даатгал зэрэг асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Тэнгэрийн зарлигийн тухай “Газар, тэнгэр, гал нэгдэл” НҮТББ-аас мэдээлэл хийнэ.

Туушин зочид буудалд

10:00 цагт Сэтгэл зүйн гэмтэл шархтай хүүхдүүдтэй ажилладаг асрамж халамж, түр хамгаалах байр, тусгай хэрэгцээт сургуулийн сэтгэл зүйчдийг "Урлагийн сэтгэл заслаар чадавхжуулах нь" 18 сарын хугацаатай төслийн нээлтийн үйл ажиллагаа болно.

13:30 цагт Олон улсын хүүхдийн байгууллага, МУБИС-ийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхимтэй хамтран “Хүүхдийн хөдөлмөр ба нийгмийн хамгаалал” сэдвээр их дээд сургуулиудын оюутнуудын дунд зарласан үндэсний контентын уралдаанд ирсэн бүтээлүүдийг танилцуулна.

Мориор гэр рүүгээ явж байгаад сураггүй болсон иргэний цогцсыг горхиноос олжээ
Мориор гэр рүүгээ явж байгаад сураггүй болсон иргэний цогцсыг горхиноос олжээ
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.