Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мориор гэр рүүгээ явж байгаад сураггүй болсон иргэний цогцсыг горхиноос олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Мориор гэрлүүгээ явж байгаад сураггүй болсон иргэний цогцсыг горхиноос олжээ. Тодруулбал, Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Өгөөмөр гэдэг газарт Ихтамир сумын харьяат малчин Г нь зургаадугаар сарын 06-ны өдөр тус аймгийн Булган сумын төвөөс мориор гэрлүүгээ явж байгаад сураггүй болсон дуудлагыг зургаадугаар сарын 08-ны өдрийн 10:04 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хэн Г /51 настай, эрэгтэй/-ыг зургаадугаар сарын 09-ний өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 14:02 цагт гэрээс нь баруун урд зүгт 15 км-т Хан-Өндөр багийн Ангархай гэдэг газар “Ангархайн” горхи /өргөн 2 метр, гүн 50 см/-ноос цогцсыг олж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.

Хиймэл нууранд автомашинтайгаа живсэн хоёр иргэний цогцсыг олжээ
Хиймэл нууранд автомашинтайгаа живсэн хоёр иргэний цогцсыг олжээ
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.