Зам тээврийн ослын улмаас жил бүр 50-60 хүүхэд амь нас алддаг. Энэ оны таван сарын байдлаар зам тээврийн 283 осол бүртгэгджээ. Үүний улмаас 295 хүүхэд гэмтэж бэртсэн аж.
Осол хэргийг бууруулах чиглэлээр олон ажил, арга хэмжээ зохион байгуулж байгаа боловч хөдөлгөөнд оролцогч нарын соёл, мэдлэг, нөгөө талаас сайжруулах шаардлагатай явган хүний гарц, гарам, гэрэлтүүлэг, сургуулийн орчны замын хөдөлгөөний аюулгүй байдлууд төдийлөн сайн хангагдаж өгөөгүй учраас зам тээврийн ослын эрсдэлүүд байсаар байгааг албаныхан онцолж байна.