УИХ-ын чуулган үргэлжилж байна. “УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэхээр тов дараалалд орчихсон байсан. Энэ хууль хаашаа алга болчих воо. УИХ-ын дарга та тайлбар өгнө үү. Сүүлийн хоёр жил сөрөг хүчний гишүүдээс өргөн барьсан ганц ч хуулийн төсөл хэлэлцэгдсэнгүй.
Энэ ямар учиртай юм бэ” гэж УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тодруулга авахыг хүссэн. Энэ асуултад УИХ-ын дарга Г.Занданшатар "Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх ёстой. Байнгын хороогоор хэлэлцээгүй учраас чуулганаар хэлэлцэхгүй" гэсэн хариултыг өглөө.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Манай намын тамга, тэмдэг нэг талдаа гарч асуудал шийдэгдсэн. Тэр тамга, тэмдэгтэй талынх нь төлөөлөл нь би юм. УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүд хамтарч УИХ дахь нам, эвслийн бүлгээс өөр зохион байгуулалтын аливаа хэлбэр үүсгэхийг хориглоно гэж заасан.
Гэтэл О.Цогтгэрэл нарын яриад байгаа зүйл нь энэ хуулийн заалтыг зөрчиж байна.
Чуулганаар хэлэлцэх маш олон асуудал байна. Төрийн ордны гадаа эцэ, эхчүүд хүүхдэд нь эм алга гээд суулт зарлаж байна. Гэтэл ялих ялихгүй зүйл яриад суух юм. Цөөнхийн доторх цөөнхийн эрх ашгийг дордуулах хуулийг хэлэлцүүлэх ёс суртахуун олонхид байх учиргүй. Байх ч үгүй байх. Үүнийг ойлгож байгаад баярлалаа. Өчигдрөөс хойш АН-ын бүлэг дотор ийм зүйл яригдаж байна. УИХ-ын зарим гишүүд аливааг тулгадаг. Асуудалдаа хүрэхгүй бол янз бүрийн арга хэрэглэдэг болж. Угтаа бол ард түмнийхээ төлөө дуугарах учиртай. Гэтэл хүний төлөө, өөрсдийнхөө төлөө ингэж явж байна. Цаг хугацааны явцад ойлгох байх гэж найдая.
Үүнийгээ больсон нь дээр шүү, О.Цогтгэрэл ээ.
Ковидын үед хууль бусаар баахан хүн цуглуулж, Дүнжингаравын гадаа хурал хийсэн. Тэрний үр дүнд нэг залуу шоронд, нөгөөдөх нь шороонд булагдсан. Ийм хогийн юм хийхээ болих хэрэгтэй. Ийм зарчимтай байгаа. Намайг Украйнд тусалсан гээд ингээд байгаа. Би Украйнд цалингаа хандивласан. Парламентын 76 гишүүн дотроос би ганцаараа ийм зүйл хийсэн юм. Манай 11 гишүүн намайг дэмжих ёстой байсан ч тэгсэнгүй. Нэг орон нөгөөг түрэмгийлэх явдлыг тасалж, энх тайванч замаар шийдэх ёстой. Үүний төлөө байсан намайг ингэж гадуурхаж болохгүй. Нэг хүний эсрэг хууль өргөн барьдаг завхарсан юмаа больсон нь дээр. Хэлэлцвэл дэлхийн жившиг болно шүү.
Хүний олон хүнээ барьж иддэггүй.
Би бусдын төлөө, энх тайванч байсныхаа төлөө гадуурхагдмааргүй байна. Дэлхийн шившиг болох гээд байна. Монгол Улсад бүх зүйл хоёр хуваагдаад байна. АН ч гэсэн хоёр хуваагдсан. Цэгцлэх гэж ядаж байна. Хүний олон хүнээ барихгүй шүү. Бүлгийн хурал болдогоороо болно. Би үүд хаалгыг нь нээгээд хүлээж суугаа" гэлээ.