Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 7 секунд

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал өчигдөр 09.00 цагаас эхлэн хуралдсан. Харин өнөөдрийн шүүх хурал өглөөний 09.30 цагаас эхэллээ. Ийнхүү шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжлэх юм.

Түүнийг эрүүгийн хуулийн 10.1-2.1, 17.8-1-д зааснаар буруутгаж буй. Харин өмгөөлөгчийнх нь зүгээс 10.1-2.1 буюу "Хүнийг алах" зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, 11.1 буюу хүний эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулах гэсэн зүйл ангиар солих байр суурьтай оролцож байгаа юм.

Сануулахад, Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.

АТГ: Төрийн албаны хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 17 гомдлыг шийдвэрлэжээ
АТГ: Төрийн албаны хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 17 гомдлыг шийдвэрлэжээ
 
ХҮН намынхан эмэгтэй ХОТЫН ДАРГА-тай болох давлагаа үүсгэж байгаа бололтой
ХҮН намынхан эмэгтэй ХОТЫН ДАРГА-тай болох давлагаа үүсгэж байгаа бололтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.