АН-ын дарга асан С.Эрдэнэ талын АН-аас мэдээлэл өглөө. Тодруулбал, Тус намын хуулийн зөвлөх Г.Батбаяр "Завхан, Булган, Хэнтий гэсэн 3 аймагт нөхөн сонгууль явагдана. Гэвч өнөөдрийн байдлаар Завхан аймагт нөхөн сонгууль явуулах ямарч боломжгүй болж МАН, АН-аас нэр дэвшигчид тодрох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. СЕХ-ны буруутай байдал, үйл ажиллагаагаа зохион байгуулж чаддаггүй байдлаас болж нөхөн сонгууль явуулах боломжгүй болоод байна. Булган аймаг дээр мөн адил МАН дангаараа оролцох нөхцөл байдал үүссэн. Гурван аймагт зохион байгуулагдаж байгаа нөхөн сонгуулийг зохион байгуулж чадахгүй байгаа. СЕХ эрх мэдэл албан тушаалын байдлаа бусдад давуу байдал болгон ашиглаж байна.
Орон нутгийн 3 аймгийн сонгуулийг явуулж чадахгүй байгаа СЕХ 2024 оны сонгуулийг зохион байгуулж, явуулж чадахгүй. Мөн сонгуульд хэрэглэж байгаа IT програм, үйлдлийн систем, гарын хээний баталгаажуулалтыг хангаж байгаа тоон систем бүгд ямарваа нэг байдлаар автоматжуулсан систем буюу ХАР МАШИН-ыг өмчлөгч #Канадын #Dominion_voting компанитай байгуулсан гэрээ ч байхгүй, тэднийхээс зөвшөөрөл ч аваагүй ийм програмуудыг ашиглаж байгаа нөхцөл байдал сургалтын явцад тогтоогдсон. Ардчилсан намын хувьд СЕХ-той шүүх, цагдаа дээр маргалдаж байгаа" гэлээ.