Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал Хан-Уул, Баянгол, СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Шүүх хурал нээлттэй үргэлжилж байсан ч өмгөөлөгч нарын зүгээс тус хэрэгт оролцох гэрчүүдийн мэдүүлгийг хаалттай явуулах, зарим өмгөөлөгч нарын зүгээс хурлын бүх процессыг хаалттай явуулах хүсэлт гаргасан.
Шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хэлэлцээд хурлыг нээлттэй явуулахаар шийдвэрлэсэн байна.
Харин гэрчүүд хэдийгээр хоорондоо тусгаарлагдсан ч шүүх хуралдааны явцыг лайваар үзэж байгаа тул шууд дамжуулалтыг зогсоосон байна.
Хуралд шүүх бүрэлдэхүүнээр Б.Батболор, Х.Одбаяр, И.Ганбат нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Нандинцэцэг оролцож байна.