Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: МХЕГ-ын лабораториар махнаас формальдеги гэх бодис 0.0008 хувь илэрсэн гэх мэдээлэл авсан. Уг нь энэ бодис илрэх ёсгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 17 секунд

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанд хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсож байна.

Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Эрт илрүүлэгт яг ямар шинжилгээнүүд багтаж байгаа вэ. Эрт илрүүлгийн чанарт сайн анхаарах хэрэгтэй. Уг нь энэ их зөв ажил шүү. Мөн манай улс яг ямар төрлийн хорт хавдрын хагалгааг дотооддоо хийж чадаж байгаа вэ. Дотооддоо оношлоод явуулсан иргэд гадаадад очоод шинжилгээ өгөхөд таарц нь хэр байдаг вэ. Онош яг нийлдэг үү. Нийлдэг бол хэдэн хувьтай байдаг вэ.

Түүнчлэн ЭМЯ Эмээлт дахь махны үйлдвэрийн асуудалд хэрхэн яаж хандаж байгаа вэ. Үнэхээр тус махнаас цогцос хадгалах бодис илэрсэн юм уу. Илэрсэн бол хүний эрүүл мэндэд яг ямар хохирол учруулах вэ. Цаашдаа худалдаалагдаад байвал яах вэ. Эмээлтийн асуудал зөвхөн ЭМЯ-ны асуудал биш. Хүнсний аюулгүй байдалтай холбоотой шүү дээ. Тэгэхээр ЭМЯ-нд зайлшгүй хамааралтай. Гэтэл яагаад 10-аад хоног өнгөрөөд байхад танайх таг чиг байна вэ"

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Урьдчилан сэргийлэх үзлэгт 2022 оны төсөвт 60.8 тэрбум төгрөгийн төсөв суулгасан. Өмнө нь 20 тэрбум төгрөг суулгадаг байсан. Урьдчилан сэргийлэх үзлэгийг 2018 оноос хийж эхэлсэн. 6-аас дээш насныханд насны багц гаргаад үзлэгт хамруулаад явж байна.

60-160 мянган төгрөгийн багцад 7 төрлийн хавдрыг оношлох, зонхилон тохиолдож буй халдварт бус өвчлөлийг ч оношилж байна. Ялангуяа зүрх судасны өвчлөл маш өндөр байдаг.

Махны асуудалд тайлбар өгье. Эрүүл мэндийн сайдын 2014 оны тогтоол байдаг. Хүнсний бүтээгдэхүүний нян, хүнд металийн аюулгүй байдалд стандарт тогтоож өгдөг. Махны асуудалд Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Ажлын хэсэгт миний бие багтсан. Мөн ЭМЯ-нд ажлын хэсэг байгуулж, стандартуудыг шинэчилж, норм, норматив тогтоож байна. Формальдеги гэх бодис илэрсэн эсэх нь лабораторийн шинжилгээгээр батлагдах ёстой. МХЕГ-ын лабораториар гарсан дүгнэлтээр 0.0008 хувь илэрсэн гэсэн ерөнхий мэдээллийг авсан. Ер нь энэ бодис илрэх ёсгүй. Тодруулбал, яамнаас гаргасан стандартаар бодис илрэх ёсгүй гэж үздэг. Бид тодорхой мэдээллийг өгөөд явж байгаа.

Бид ХХААХҮЯ-тай хамтраад хүнсний аюулгүй байдлын чиглэлээр гарч байгаа тавигдах шаардлага, зөвлөмжүүдийг боловсруулж өгдөг. Энэ стандартыг дахин шинэчилж байна" гэлээ.

Л.Бямбасүрэн: Хорт хавдар туссан иргэдийн дотоодын эмчилгээ, үйлчилгээг ЭМДС-гаас 100 хувь төлж байгаа
Л.Бямбасүрэн: Хорт хавдар туссан иргэдийн дотоодын эмчилгээ, үйлчилгээг ЭМДС-гаас 100 хувь төлж байгаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.