Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Бямбасүрэн: Хорт хавдар туссан иргэдийн дотоодын эмчилгээ, үйлчилгээг ЭМДС-гаас 100 хувь төлж байгаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 45 секунд

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанд хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсож байна.

Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн П.Анужин "Хорт хавдрыг эцсийн шатанд нь буюу дандаа 70 гаруй хувьтай байхад нь илрүүлж байгаа гэх статистик байна. Тиймээс гадаад л явбал эмчлэгдэнэ гээд хамаг мөнгөө бариад явж байна. Гадаад руу мөнгөний урсгал тамтагаа алдаж байна. Хамаатан садан, найз нөхөд, ажил, гэр бүл, сошиал гээд бүгдээс нь мөнгө гуйж байна. Нэртэй алдартай гэлтгүй бүгд гуйж байна. Энэ эмгэнэлт байдлыг хэзээ зогсоох вэ. Барьж байгаа бодлого байна уу" гэлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Манай улс тархаа бутархай суурьшмал бүс нутагтай. Үүнтэй холбоотойгоор орон нутгаас оношлогдож байгаа хавдрууд дийлэнх хувийг эзэлж байна. Тиймээс бид тавдугаар сарын 1-нээс эрт илрүүлгийн ажлыг эхлүүлсэн. Энэ нь ерөөсөө хавдрыг эрт илрүүлэх зорилготой. Үр дүнгээ ч өгч байна. Ялангуяа ходоодны хорт хавдар эрт үедээ илэрч байна. Мөн нөлөөлж байгаа хүчин зүйл, хоол хүнс, агаар, амьдралын хэв маягийг өөрчлөх, боловсрол олгох чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байна. Хүн бүр эрт илрүүлэгтэй сайтар хамрагдаж чадвал өвчлөлийн тоо буурна" гэлээ.

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн "Гуравдугаар тогтоол гарахаас өмнө эмчилгээний зардалд 25 хувийг иргэн өөрөө гаргадаг байсан бол тогтоол батлагдсанаар хорт хавдрын эрүүл тусламж үйлчилгээг 100 хувь ЭМД-ын сан хариуцаад явж байна. Үүнд хэвтүүлэн эмчлүүлэх, мэс засал хийлгэх, эмийн эмчилгээ, амбулаторийн эмчилгээ, хими туяа эмчилгээ гээд хорт хавдрын үед эрүүл мэндийн ямар тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой бүгдийг нь ЭМД-гаас 100 хувь даагаад явж байна.

Гуравдугаар тогтоолд цусны хорт хавдрын эмчилгээний зардал ороогүй байсныг 2022 оны нэгдүгээр сард батлагдсан нэгдүгээр тогтоолоор нэмж оруулж ирсэн. Мөн 100 хувь дааж байгаа" гэлээ.

ЦЕГ: Турк улсаас илгээмжээр ирсэн эмэгтэйн цогцсыг задлан шинжилгээгээр шалгана
ЦЕГ: Турк улсаас илгээмжээр ирсэн эмэгтэйн цогцсыг задлан шинжилгээгээр шалгана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.