Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Мөнхбаатар: 2017 оны хуулиар Улсын ерөнхий прокуророор улстөрчид биш мэргэжлийн прокурор томилогддог нөхцөл бүрдсэн

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 48 секунд

Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд Улсын Ерөнхий прокуророор прокурорыг томилно гэдгийг Монгол Улсын иргэнийг болгон өөрчилсөн нь шүүмжлэл дагуулаад байна. Тодруулбал, Ерөнхий прокурорын байгууллагад улстөрчид томилогдох боломж бүрдэж байгаа юм. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүн Л.Мөнхбаатар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Прокурорын тухай хууль 2017 онд шинэчлэн батлагдсан. Энэ хуулиар Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч, хуульчийн мэргэжлээр 3-аас доошгүй жил ажилласан эсвэл прокурорын туслахаар 2-аас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэнийг прокуророор томилно. Прокуророор 5-аас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэнийг дээд шатны прокуророор томилно. Хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, 35 насанд хүрсэн прокурорыг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно гэсэн заалт оруулсан юм.

Ажил мэргэжлээрээ ажиллаад туршлагажсан прокурорыг шат шатанд ахиулж томилдог энэ тогтолцоог бүрдүүлсэн. Энэ ч агуулгаараа Прокурорын байгууллага улс төрөөс ангид байж, хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажлын туршлагатай, прокурорын байгууллагад ажиллаж байгаа хүнийг дотроос нь сонгож томилдог энэ концепцийг Прокурорын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа зарчмын хувьд дэмжин батлуулсан. Ингэснээр Улсын ерөнхий прокуророор улстөрчид биш мэргэжлийн прокурор томилогддог нөхцөл бүрдсэн" гэлээ.

“Эм Ди Си Пи” ХХК-ийн боловсруулсан махан дахь нянгийн хэмжээ 3000 дахин их байжээ
“Эм Ди Си Пи” ХХК-ийн боловсруулсан махан дахь нянгийн хэмжээ 3000 дахин их байжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.