Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Монгол Улсад өрийн ХАРАНГА дэлдэж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 1 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын өрийн удирдлагын стратегийг баталсан билээ. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар дараах зүйлийг онцолж хэллээ. Тэрбээр "Монгол Улсад өрийн асуудал харанга дэлдэж байна. Тиймээс бид үүнд анхаарах хандуулах шаардлагатай болжээ.

Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд зээлийн хөрөнгийн зориулалт, үр ашиг, төсвийн сахилга батын бодлогыг баримталсаны үр дүнд Засгийн газрын өрийн хэмжээ өнөөгийн үнэ цэнээр 50.7 хувьд хүргэсэн. Үе шаттайгаар бууруулж чадсан. Гэхдээ л Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 220 хувьтай тэнцэхээр байгаа нь өрийн асуудал Монгол Улсын эмзэг сэдэв байсан хэвээр байна. Өрийн асуудал аюулын харанга дэлдэж байгаа нь гурван шалтгаантай. Нэгдүгээрт, төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн алдагдал, төсвийн төсөөллийг хамтарч баталдаг. Ингэснээр цаашид халамжийг хавтгайруулж, халамжийг зорилтот бүлэгт нь хүргэж, төсвийн алдагдлийг бууруулах ёстой шүү гэдгийг нь сануулж байгаа.

Хоёрдугаарт, хамгийн гол асуудал нь зээл авчихдаг. Гэтэл зээлийн зарцуулалтыг хэрхэн хийх талаар тайлан дээр хариуцлагагүй хандаж байна. Зээл аваад л байдаг. Гэтэл үр ашиг нь ямар байгаа юм. Зарцуулалт нь яаж явагдаж байгаа юм бэ гэдгийг хянадаг байх ёстой.1990 оноос хойш Монгол Улс 24 зээлдүүлэгчээс санхүүжилт авсан. Энэ зээлээр 306 төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл 5.7 тэрбумд хүрсэн. Тиймээс эдийн засгийн үр өгөөжгүй төсөл хөтөлбөрийг гадаадын зээлээс санхүүжүүлэхээс татгалзах хэрэгтэй. Ийм цаг үе ирсэн. Зээл аваад л байдаг. Бондыг бондоор, өрийг өрөөр төлдөг. Зээл авсан бол үр өгөөжтэй зүйлд зарцуулж, түүнээс нь ашиг гараад зээлээ эргэн төлж байх ёстой биз дээ. Гэтэл өрийг өрийг, бондыг бондоор төлж ирсэн нь бидний алдаа болж байна. Долоо удаа үнэт цаас гаргасан. 2012 онд гаргасан 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг Хөгжлийн банкаар дамжуулан төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн. Гэтэл эргэн төлөлт нь хангалтгүй байна. Ганцхан жишээ энэ. Хамгийн гол нь бид экспорт дэмжиж, импортыг орлох үйлдвэржилтийг дэмжих бодлого хэрэгтэй байна.

Бид цаашид шаргуу ажиллаж, өрийн асуудалд гойд анхаарах хэрэгтэй байна. Энэ бол зөвхөн парламентын асуудал биш. Улс орны асуудал" гэдгийг онцоллоо.

ФОТО: Эмэгтэй энхийг сахиулагчдаа алдаршуулж байна
ФОТО: Эмэгтэй энхийг сахиулагчдаа алдаршуулж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.