Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Эмэгтэй энхийг сахиулагчдаа алдаршуулж байна

Огноо
Унших
1 минут 40 секунд

Жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдөр НҮБ-аас “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монголын Улсын энхийг сахиулагчид 2003 оноос хойш хувь нэмэр оруулаад байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-д цэрэг хандивлагч орны хувьд энэ баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн.

Уг өдрийг тохиолдуулан өнөөдөр эмэгтэй энхийг сахиулагчдаа алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх ёслол Соёлын төв өргөөнд болж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 400 гаруй эмэгтэй алба хаагч оролцож байна.

Сануулахад, Анх 1948 онд Араб Израилын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хянах үүрэг бүхий цэргийн ажиглагчдаас бүрдсэн НҮБ-ын анхны энхийг сахиулах ажиллагаа эхэлсэн түүхтэй. “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн зорилго нь энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар хичээл зүтгэлийг алдаршуулах, энхийн үйл хэргийн төлөө амиа өгсөн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэхэд чиглэдэг.

Дэлхийн 125 орны 100 мянга гаруй энхийг сахиулагчид 2019 оны байдлаар НҮБ-ын 14 энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байжээ. Цэрэг хандивлагч орнуудын жагсаалтад Монгол Улс 26 дугаарт бичигдэж байна. Монгол Улсын Засгийн газрын 140-р тогтоолоор баталгаажуулсны дагуу эл өдрийг манай улсад 2005 оноос тэмдэглэх болжээ.

Зургаадугаар сарын 1-нд хүүхдүүдэд зориулсан өдөрлөгийг Гандантэгчэнлэн хийдэд зохион байгуулна
Зургаадугаар сарын 1-нд хүүхдүүдэд зориулсан өдөрлөгийг Гандантэгчэнлэн хийдэд зохион байгуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.