Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зургаадугаар сарын 1-нд хүүхдүүдэд зориулсан өдөрлөгийг Гандантэгчэнлэн хийдэд зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

Бурхан багшийн их дүйчэн өдөр ирэх сарын 14-нд тохионо. Уг өдрийг угтан нийтэд нээлттэй олон улсын эрдэм шинжилгээний хурал болон хүүхдийн баярын өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ.

“Бурхан багшийн сургаал дэлхий дахинд” ОУ-ын эрдэм шинжилгээний хуралд:

  • Азийн Буддист Энх Тайвны Бага хурлын Энэтхэг, Шри Ланк, Непаль, Вьетнамын үндэсний төвийн төлөөлөгчид,
  • АНУ-ын Монтанагийн Их Сургуулийн Байгаль Орчны Түүхч, доктор Betsy Quammen,
  • Wolverine Foundation-гийн Гүйцэтгэх Захирал Rebecca Watters,
  • Асралт ТББ-ын УЗ-ийн гишүүн, зөвлөх Yuеli Minder болон МБШТ Гандантэгчэнлин хийд, МБШИх сургууль, МУИС-ийн эрдэмтэн судлаач нар оролцоно.

Эрдэм шинжилгээний хурал энэ сарын 28-ны бямба гаригийн 10:00 цагт МБШТ Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы А танхимд болно.

Хүүхэд багачуудад зориулсан өдөрлөгийг ирэх зургаадугаар сарын 1-ний өдөр МБШТ Гандантэгчэнлин хийдэд зохион байгуулна. Өдөрлөг олон нийтэд нээлттэй тул хүссэн хүүхэд бүр оролцох боломжтой. Өдөрлөгөөр:

-Эрийн гурван наадам

-Уламжлалт тоглоом

-Дугуй, скүтерийн уралдаан

-Шатар, даамны уралдаан

-Спорт аяга өрөлтийн уралдаан

-Баримлын шавраар бүтээл урлах тэмцээн

-Зургийн уралдаан

-Төвд, хуучин монгол бичгийн цэвэр бичигтний уралдаан

-Шүлэг, дууны уралдааныг зохион байгуулна. Мөн номын асар, хүслээ шивнэх асар болон урлагийн тоглолт, цэнгээнт үзвэр, дээд сургуулиудын театрчилсан тоглолт болох тул хүүхэд багачууд, эцэг эх, асран хамгаалагч нар бүгд оролцох боломжтой юм байна.

Чуулганыг хамгийн их тасалсан гишүүдийн жагсаалтыг Х.Нямбаатар сайд тэргүүлж, Ц.Туваан удааллаа
Чуулганыг хамгийн их тасалсан гишүүдийн жагсаалтыг Х.Нямбаатар сайд тэргүүлж, Ц.Туваан удааллаа
 
Бямба гараг бүр БНХАУ-ын Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлдэнэ
Бямба гараг бүр БНХАУ-ын Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.