АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Гадаад өрийн асуудлаар яаралтай арга хэмжээ авахгүй бол ноцтой байдал үүсэх нь гэж УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн. Монгол Улсын Засгийн газар өрийн аргачлалыг тооцохдоо зориуд төөрөгдүүлсэн, буруу аргачлалыг хэлээд байна. Жишээ нь, Дэлхийн банк Монгол Улсын өрийг хамгийн ноцтой түвшинд орсон байна гэдгийг гаргачихсан байхад манайх "Санаа зовох хэмжээнд хүрээгүй. Хуулийн хүрээнд байгаа" гэж тайлбарлаж байна. Аргачлал дээрээ аргацаасан, хүн хуурсан байдлыг бий болгож байна. Энэ нь маш буруу. Өрөө хэрхэн яаж барагдуулах вэ гэдэг хамтарч шийдэх ёстой юм.
АН-ын зүгээс төрийн өмчит компаниудаа хувьчлах, нээлттэй хувьцаат компани болгох маш их боломж байгааг хэлсээр байгаа. Энэ чиглэлээр ажиллаасай гэж бодож байна. Бидэнд гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж одоогоор хомс байгаа учир хувийнхандаа итгээд, хувийн компаниудаа дэмжих ёстой. Яаралтай арга хэмжээ авахгүй бол өрийн хавханд орсон орнуудын тоонд орсон байгаа шүү" гэлээ.