Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сармагчны цэцэг өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Европын орнуудад бүртгэгдээд буй сармагчны цэцэгт өвчний талаар ЭМЯ-наас мэдээлэл өгсөн. Тодруулбал, "Сармагчингийн цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчингийн вирусээр үүсгэгддэг. Цагаанцэцэг өвчинтэй төстэй боловч хүндрэл багатай өвчин. 1980 онд дэлхийд дахинд цагаанцэцэг өвчнийг устгах үед ч сармагчингийн цэцэг өвчин нь Баруун Африкийн орнуудад бүртгэгдэж байсан халуун орны ширэнгэн ойд тархсан зоонозын өвчин.

Уг өвчин нь ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг, нас баралтын хувь 3-6 байна. Сармагчингийн цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг" гэсэн юм.

190 гаруй орны төр, засгийн тэргүүн, байгаль орчны сайд нар Монголд чуулна
190 гаруй орны төр, засгийн тэргүүн, байгаль орчны сайд нар Монголд чуулна
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.