Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагдаагийн албан хаагчид үүргээ гүйцэтгэж яваад осол гаргаж, хүний аминд ХҮРЧЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 51 секунд

Дундговь аймагт цагдаагийн алба хаагчид зам тээврийн осол гаргаж, үүний улмаас нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, гурван цагдаагийн албан хаагч дуудлагаар очиж үүргээ гүйцэтгээд буцаж явахдаа сургуулийн багш эмэгтэйг мөргөсөн байна. Харин тухайн багш эмэгтэй гэмтлээ даалгүй нас баржээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Хэргийг харьяалал тогтоолгохоор орон нутгийн прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокуророос харьяаллын дагуу АТГ-т шилжүүлж, албаны шалгалт хийгдэнэ. Тухайн албан хаагч нар эрүүл. Дуудлагаар үүргээ гүйцэтгэж яваад буцахдаа хүн мөргөж, аминд нь хүрсэн. Осол шөнийн цагаар гарсан" гэлээ.

Б.Пүрэвдаваа: Дээд шүүхийн хамгаалалтынхан согтуу байна гэдэг нь холбогдох хүмүүс ажлаа муу хийж байгаагийн илрэл. Хяналт алга
Б.Пүрэвдаваа: Дээд шүүхийн хамгаалалтынхан согтуу байна гэдэг нь холбогдох хүмүүс ажлаа муу хийж байгаагийн илрэл. Хяналт алга
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ