Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдаваа: Дээд шүүхийн хамгаалалтынхан согтуу байна гэдэг нь холбогдох хүмүүс ажлаа муу хийж байгаагийн илрэл. Хяналт алга

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 21 секунд

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг өнөөдөр АН-ын даргаар бүртгэх эсэхийг УДШ-д хэлэлцэнэ. Тодруулбал, УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр товлогдоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан АН-ын гишүүд УДШ-ийн гадна "Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхийг шаардаж байна" хэмээн жагсаж байна.

Энэ талаар АН-ын гишүүн Б.Пүрэвдаваагаас тодрууллаа.

-АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгэхийг шаардаж жагсаж байна. Энэ жагсаал үр дүнд хүрнэ гэж харж байна уу?

-Үндсэн хуулиар Улсын дээд шүүх намуудын бүртгэлийн асуудлыг хариуцсан байгаа. Улстөрийн ямар нэгэн нөлөөллөөс хараат бус байна гэсэн заалт бий. Шүүхийн тухай хуульд намуудыг бүртгэх эрх нь мөн дээд шүүхэд бий. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. Тиймээс АН даргаа сонгоод даргаа бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд материалаа удаа дараа хүргүүлсэн. Гэтэл УДШ өөрт олгогдоогүй эрх мэдлийг бий болгож, намын дотоод асуудалд оролцож байна.

Өнөөдөр Нийт шүүгчдийн хуралдаанаар АН-ын даргыг бүртгэх асуудлыг хэлэлцэнэ. Тиймээс шударга шийдэхийг хүсэж, АН-ын гишүүд дээд шүүхийн гадна ирээд байна.

-Тэгэхээр та УДШ-ийг аль нэг талд нь үйлчлээд байна гэж хэлж байна уу?

-АН-ын дотоод асуудал бол намын дотоод асуудал. Үүнийг аль нэг шүүх шийдэх ёсгүй. Улстөрийн намуудын хуулинд "Намын аливаа маргааныг шүүх шийдэхгүй" гэж заасан байгаа. Дотоод асуудлаа нам өөрсдөө шийдэж, дүгнэлтээ гаргана гэж заасан. Гэтэл үүнийг үгүйсгэж, шударга ёс, зарчмаа дээдэлж ажиллах ёстой ДЭЭД шүүх зөрчил гаргаж байна.

-Дээд шүүхийн хамгаалалтынхан согтуу байна гэсэн мэдээлэл танай намынхан өгч байна?

-Би саяхан ирлээ. Дээд шүүхийн хамгаалалтыг хариуцаж байгаа хүмүүс согтуу байна гэдэг бол холбогдох хүмүүс нь ажлаа муу хийж байгаагийн илрэл. Хяналт алга.

Ж.Сүхбаатар: Сүрдүүлэх, заналхийлэх, хүч хэрэглэх арга замаар Дээд шүүхээс хүссэн шийдвэрээ гаргуулах ёсгүй
Ж.Сүхбаатар: Сүрдүүлэх, заналхийлэх, хүч хэрэглэх арга замаар Дээд шүүхээс хүссэн шийдвэрээ гаргуулах ёсгүй
 
“FIBA ASIA CUP 2025”: Монгол улсын шигшээ баг өнөөдөр 15.00 цагт БНХАУ-ын шигшээ багийн эсрэг тоглоно
“FIBA ASIA CUP 2025”: Монгол улсын шигшээ баг өнөөдөр 15.00 цагт БНХАУ-ын шигшээ багийн эсрэг тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.