Ардчилсан намын даргын сунгаанд оролцож ялалт байгуулсан гэх Х.Баттулгыг намын даргаар бүртгэхийг шаардсан жагсаалыг яг одоо Дээд шүүхийн байрны гадаа зохион байгуулж байна. Тэгвэл үүнтэй холбоотойгоор УИХ-ын хуульч гишүүдийн төлөөлөл Ж.Сүхбаатар дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр, "Дээд шүүхэд эрхээ хамгаалах шаардлагыг хэн ч тавьж болно. Гагцхүү айлган сүрдүүлэх, заналхийлэх, хүч хэрэглэх арга замаар Улсын Дээд шүүхээс өөрийн хүссэн шийдвэрийг гаргуулах ёсгүй. Улс орон, түүний хууль ёсны тогтолцоо оршин тогтноход Дээд шүүхийн гүйцэтгэх үүрэг асар өндөр" гэжээ.
Сануулахад, Улсын дээд шүүх өнөөдөр намын даргаар бүртгэх эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. Харин Х.Баттулгын талын гишүүд дэмжигчид намын даргаар бүртгэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэх байр сууриа удаа дараа илэрхийлсээр байгаа билээ.
Л.Баяр