Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-аас 5-11 насны хүүхдийн Файзер вакцины НЭГ САЯ тунг нийлүүлэхээр болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын талд КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан 5-11 насны хүүхдийн вакцин нийлүүлэх хүсэлтийг энэ оны нэгдүгээр сард тавьж байсан юм.

АНУ-ын Засгийн газар, КОВАКС хөтөлбөрийн шугамаар манай улсад Пфайзер вакцины нэг сая тун нийлүүлэхээр болсныг Элчин сайд Майкл Клеческиг уулзалтын үеэр мэдэгдлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески нар уулзалтын үеэр гадаадын хөрөнгө оруулалт болон олон улсын нөхцөлт байдлын талаар санал солилцлоо.

Б.Жавхлан: Бүлэг хүмүүс зохион байгуулалттайгаар дайрч байна. Наад асуудлаа эцэслэчихээд орж ирээрэй
Б.Жавхлан: Бүлэг хүмүүс зохион байгуулалттайгаар дайрч байна. Наад асуудлаа эцэслэчихээд орж ирээрэй
 
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.