Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ачит нууранд осолдсон 17 настай хүүгийн цогцсыг олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

No description available.Баян-Өлгий аймгийн Ачит нууранд осолдсон 17 настай хүүгийн цогцсыг олжээ. Тодруулбал, тус нуурын эргээр явж байсан гурван хүүхдийн нэг нууранд осолдсон талаарх дуудлага мэдээлэл өчигдөр /2022.05.17/ 23:25 цаг орчимд Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байдаг. Хүүг эрэн хайх ажиллагааг өнөөдөр /2022.05.18/ өглөө 06:00 цагт эхлүүлсэн юм.

Эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд, ар гэрийнхэн оролцсон ба Ачит нууранд таван удаагийн шумбалт хийж мөн өдрийн 09:50 цагт нуурын эргээс 800 м зайд 3.5 метрийн гүнээс цогцсыг олж гарган сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн байна.

“Х.Баттулга АН-ын үзэл баримтлалаас бүрэн урвасан этгээд“
“Х.Баттулга АН-ын үзэл баримтлалаас бүрэн урвасан этгээд“
 
“Угаартаж амиа алдсан гэр бүлийн мэдээллийг олон нийтэд цацсан Б гэгч хоёр этгээдийг сэжиглэн шалгаж байна“
“Угаартаж амиа алдсан гэр бүлийн мэдээллийг олон нийтэд цацсан Б гэгч хоёр этгээдийг сэжиглэн шалгаж байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.