Ардчилсан намын удирдлагын зөвлөлийн гишүүд өнөөдөр /2022.05.19/ цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "Маргааш хуралдах нийт шүүгчдийн хуралдаанаар УДШ Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхгүй байх гэдэгт итгэтэй байна. Ардчилсан нам үзэл санааны нэгдэл. Х.Баттулга бол Ардчилсан намын үзэл баримтлалаас урвасан этгээд. Түүгээр барахгүй Монгол Улсыг Оросын дагуул улс болгох саналыг 2020 онд тавьсан хүн юм. Тиймээс намынхаа үзэл баримтлалаас урвасан хүнийг шүүх бүртгэвэл Үндсэн хууль зөрчсөн маш ноцтой үйл ажиллагаа болно. Шүүх эрх мэдлийн хараат бус байдлын автор нь Х.Баттулга байсныг хүн бүр мэдэж байгаа" гэв.
“Х.Баттулга АН-ын үзэл баримтлалаас бүрэн урвасан этгээд“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.