Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт 25 хэм дулаан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

05 сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 градус, бусад хэсгээр 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ЦУВРАЛ СУРВАЛЖИЛГА: МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлийн гэр бүлийн хууль бусаар ашиглахыг оролдож буй газрыг албадан чөлөөлүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
ЦУВРАЛ СУРВАЛЖИЛГА: МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлийн гэр бүлийн хууль бусаар ашиглахыг оролдож буй газрыг албадан чөлөөлүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
 
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ боллоо
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.