Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Смарт картыг Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэглээнээс хална“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2024 он хүртэл хийх ажлын талаар Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Нийтийн тээврийн татаас 2015 онд 53 тэрбум төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 180 тэрбум төгрөг болсон. 130 тэрбум төгрөгийн нэмэлт татаас смарт карттай болсноор нэмэгдсэн. Үүнтэй холбоотой бүхий л тооцоо , судалгаа датанууд нь БНСУ руу явдаг. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн хөдөлгөөнд оролцож буй иргэдийн тоон мэдээлэл БНСУ руу явж байна гэж ойлгож болно. Тиймээс смарт картыг би Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэглээнээс хална.

Хэмнэлтийн горимд шилжих ёстой. Манай үндэсний болон технологийн дэвшилтэт компаниуд үүнийг хийх бүрэн бололцоотой. Үүний бүх шийдлийг ICT групп гаргачихсан юм билээ. Тэгэхээр үндэсний компаниудтайгаа хамтарч Улаанбаатар хотын нийтийн тээврийн цахим шилжилтийг хийх төлөвлөгөөтэй байгаа ба гэрээ байгуулахаар бэлдэж байна" гэв.

Д.Сумъяабазар: Нийтийн тээврийн парк шинэчлэлд 60 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн
Д.Сумъяабазар: Нийтийн тээврийн парк шинэчлэлд 60 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн
 
МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчөөр Л.Төр-Од сонгогджээ
МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчөөр Л.Төр-Од сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.