Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Турк Улс руу визгүй зорчдог. Гэвч иргэд харилцан зорчих тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасны дагуу хоёр улсын иргэд харилцан зорчихдоо “180 хоногийн хугацаанд нийт 30 хүртэл хоног”-ийн хугацаатай визийн шаардлагаас чөлөөлөгддөг байна. Гэтэл манай зарим иргэд дээрх нөхцөлийг зөрчиж, 180 хоногийн хугацаанд 30-аас дээш хоног Турк Улсад байж, визгүй зорчих хугацааг хэтрүүлэх тохиолдол цөөнгүй гарч байгаа талаар албаныхан мэдээллээ. Энэ тохиолдолд Турк Улсын холбогдох хууль, журмын дагуу зөрчил гаргасанд тооцож торгууль ногдуулах, тодорхой хугацаанд тус улсын хилээр нэвтрэх эрхийг хязгаарладаг аж.
Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар