Өчигдөр /2022.05.16/ Амгалан захын урд дөрвөн автомашин мөргөлдсөн ноцтой осол гарсан. Тодруулбал, өчигдөр 20 цагийн орчим БЗД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан захын урд замд Toyota Corolla Fielder маркийн автомашины жолооч Г, Toyota Premio маркийн авто машины жолооч Б, Toyota Prius маркийн автомашины жолооч Ц, Nissan Note маркийн автомашины жолооч О нар холбогдсон дөрвөн автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарсан.
Ослын улмаас жолооч, зорчигч гурван хүн гэмтсэн бөгөөд Цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэгийг хийж, шалгалтын үйл ажиллагааг тус албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж байна.
Гэмтсэн гурван хүний хоёр нь 3 болон 5 насны хүүхдүүд байсан бөгөөд осолд холбогдогч жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба согтолтын зэргийг шалгахад 1.94% согтолттой байсан байна.
Иймд хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж, аюултай нөхцөл үүсгэхгүйгээр замын хөдөлгөөндөө оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.