МОАХ-ны дарга Д.Монголхүү цахим хуудсаараа дамжуулан нүүрээ халхалсан залуучууд гэрт нь нэвтэрч, зодоод зугтсан хэмээн мэдэгдлээ. Тодруулбал, тэрбээр "Өнгөрсөн шөнө нүүрээ халхалсан гурван залуу гэрт нэвтэрч, намайг зодоод зугтлаа. Нөхцөл байдал иймдээ тулж байгаа бол гар буу олж авъя. Цагдаад тэмдэглүүлж, гурван залууг олж авах ёстой. Тэгээд хэн явуулсаныг нь мэдэх ёстой. Гэхдээ хардлага болж байна. Шөнө 03.00 цагийн үед "Монголоо ахаа юмаа мартчихсан байна" гээд хаалга тогшсон. Онгойлготол цээж рүү жийж унагаад орж ирж хоёр өшиглөчихөөд зугтчихсан. Барьж авах завдал гарсангүй. Ер нь кино шиг юм болоод байна. Иймэрхүү үйлдлийг хийж чадах нэг л хүн байгаа гэж бодож байна. Женкогийн залуус хүмүүс чатаар маш их заналхийлэл явуулж байгаа. МОАХ-ноос савраа тат. Үгүй бол ална хядна гээд байгаа. Тэгээд миний бөгс бөөрний асуудалд хүртэл оролцож, бичлэгийг чинь задална гэж байна. МОАХ-г зүгээр орхи гэж шаардаж байгаа. Тэр нөхдүүд Женкогийн захиалгаар л хийж байгаа гэж хардаж байна. Цагдаад тэмдэглүүлнэ. Сэжиглэж байгаа хүн байна уу гэж асууна. Мэдээж Женког сэжиглэж байна. Гэхдээ үүнийгээ баталгаажуулах ёстой" гэлээ.