Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Хайртай ханьтайгаа гэр бүл болоод 27 хаврыг хамтдаа үджээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" хөтөлбөрийг дэмжсэн иргэн, ААН-үүд эхнээсээ мод тарьж эхлээд байна. Тэгвэл "Дэлхийн гэр бүлийн өдөр" тохиож буйтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар ч гэсэн мод тарих аянд гэр бүлийн хамт нэгджээ. Тэрбээр "Өрх айл болсон ойн энэ өдрөө гэргий, хүүхдүүдийнхээ хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Хайртай ханьтайгаа гэр бүл болоод 27 хаврыг хамтдаа үджээ.

Хүний амьдралын мөчлөгийг нэгэн модтой зүйрлэвэл жил ирэх тусам өөдөө тэмүүлж, хайр, хүндлэл, хичээл зүтгэл бүхнээрээ услан, тордсоор өдийг хүрчээ. Өнөөдөр хүрз, хувин барьсан хүүхэд, залуус энд тэндгүй харагдаж, цэцэрлэгт хүрээлэн маань хөл хөдөлгөөнтэй байна. Айл өрх бүрийн “амьдралын мод” өнө удаан жил өнгөжин, нахиалах болтугай" хэмээн бичсэн байна.

Хүүхдэд туслах нэрээр хандивын тоглолт хийсэн ч ашигаа аваад хүүг хаясан ЭЛЧ ДУУЧИН ХЭН БЭ
Хүүхдэд туслах нэрээр хандивын тоглолт хийсэн ч ашигаа аваад хүүг хаясан ЭЛЧ ДУУЧИН ХЭН БЭ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.