Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дараах иргэд өнөөдөр 20.00 цаг хүртэл ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзлэгт хамрагдах боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

"Олон улсын гэр бүлийн өдөр"-ийг тохиолдуулан “Хүүхдэд хайртай хүн бол…” өдөрлөг Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна. Өдөрлөгийн хүрээнд гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйч, шүдний эмч нар үнэ төлбөргүй зөвлөгөө өгөхөөс гадна өсвөр насны хүүхдүүдэд мэргэжил сонголтын мэдээлэл өгч буйгаараа онцлогтой юм.

Өдөрлөг 10:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй бөгөөд дараах үзлэг, зөвлөгөөг үзүүлэх юм байна. Үүнд,

-Залуу эцэг, эхчүүд туршлага багатайгаасаа болж хүүхэдтэйгээ зөв зохисгүй харьцах, алдаа гаргах, ярилцаж, ойлголцож чадахгүй байх зэрэг эрсдэл тулгардаг байна. Мөн өсвөр насны хүүхдүүдийн хувьд сэтгэлзүйн тулгамдсан олон асуудал байдаг. Тиймээс мэргэжлийн сэтгэлзүйчид залуу аав, ээжүүдэд болон өсвөр насны хүүхдэд зөвлөгөө өгнө.

-мэргэжлийн эмч нар шүдний үзлэг хийнэ

-нарийн мэргэжлийн эмч насанд хүрэгчид болон бага насны хүүхдүүдэд үзлэг хийж, зөвлөгөө өгнө.

Даян аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй дараах бөхчүүд өнөөдөр зодоглоно
Даян аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй дараах бөхчүүд өнөөдөр зодоглоно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.