Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд гишүүний хүсэл биелэх эсэх нь МАРГААШ ШИЙДЭГДЭНЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 11 секунд

Т.Доржханд гишүүний хүсэл биелэх, эс биелэх эсэх нь маргааш шийдэгдэх нь ээ. Өөрөө хэлбэл, тэрбээр Үндсэн хуулийг өөрчилж, сонгуулийн тогтолцоог өөрчилж холимог болгох агуулгаар Үндсэн хуулийн цэцэд хандсаны зэрэгцээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт шаардлага тавьж, "Өөрсдөө өөрчил. Үгүй бол тар" гэх эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан юм.

Ингэхдээ "УИХ-ын дарга Г.Занданшатарт 10 мянга гаруй иргэний гарын үсэгтэй шаардах бичгээ хүлээлгэж өгсөн.

УИХ-ын даргын хувьд маш гайхаж, хүндэтгэлтэйгээр хүлээн авсан. Шаардлагын хариуг Төрийн байгуулалтын байнгын хороогоор дамжуулаад өгнө" гэж мэдээлж байсан юм. Тэгвэл түүний шаардлагын хариуг маргааш буюу энэ сарын 16-нд өгөх юм байна.

Тодруулбал, энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат "Шаардлагын хариуг энэ сарын 16-нд өгнө. Шаардлагад Үндсэн хуулийн нэмэлтээр шийдэгдэх асуудлууд байна. Органик хуулинд оруулаад шийдэх асуудал биш.

Гэхдээ нэг зүйл тодотгоход тухайн үеийн З.Энхболд даргатай УИХ хүлээж авч баталсан Цэцийн дүгнэлтээр пропорциональ системээр сонгууль явуулж болохгүй гэдэг шийдвэрийг өөрчилье гэсэн байгаа юм.

Энэ асуудлыг ганцхан Т.Доржханд гишүүн тавьсан асуудал биш" гэсэн юм.

Эндээс үзвэл, маргааш эрх баригчид Т.Доржханд гишүүний шаардлагыг гардуулах нь. Хамгийн гол нь УИХ-аар батлаад хоёрхон жилийн нүүр үзэж буй. Угтаа бол хуулиар ийм хугацаанд гар хүрч, салхи оруулахгүй хориотой. Гэвч З.Энхболдын гэх автортой заалт дахин хэл ам дагуулж эхэлснээр эрх баригч тэр дундаа МАН-ынхан хууль зөрчих дээрээ тултал ацан шалаанд ороод байна. Т.Доржхандын бойкот хаа хүргэх бол. Түүний хүсэл биелэх болов уу.

Аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүллээ
Аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.