"Том толгойтын адал явдал” дөрвөн цуврал киног үзэгчдэд хүргэсэн “Том” хамтлагийн С.Бишрэл, О.Эгшиглэнт-Од нар Каннын кино наадамд “Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” киногоороо тус наадамд оролцох эрхийг авчээ. Энэ хүрээнд тэд Каннын кино наадамд оролцохоор эх орноосоо мордлоо. "Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” бүтээл нь Монголын кино урлагийн түүхэн дэх дөрөв дэх үлгэрийн кино болсон гэдгээрээ онцлогтой юм байна. Мөн тус киноны 30 хувь нь визуал эффект, 15 хувь нь тусгай нүүр хувиргалттайгаар хийгджээ. Харин киноны зураг авалтыг Өмнөговь болон Хөвсгөл зэрэг Монгол орны байгалийн түүх дурсгалт 16 обьектод зураг авалт хийсэн юм байна.
Жүжигчин С.Бишрэл, О.Эгшиглэнт-Од нар Каннын кино наадамд оролцохоор эх орноосоо мордлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.