Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элчин сайд Ли Ё Хун болон “Ногоон шилжилтийн төлөөх Монгол-Солонгосын хамтарсан ажлын хэсэг“-ийнхэн мод тарьжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ихэнх албан газар ААН-үүд энэ долоо хоногт албан байгууллагаараа мод тарих хөдөлгөөн идэвхтэй хамрагдаж байна. Үүний нэг нь БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамныхан юм. Тодруулбал, “Мод тарих үндэсний өдөр"-ийг тохиолдуулан БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд Ли Ё Хун болон "Ногоон шилжилтийн төлөөх Монгол - Солонгосын хамтарсан ажлын хэсэг" Дамбадаржаа дахь “Монгол, Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарьсан байна.

Сануулахад, БНСУ-ын Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны харъяа Аялал жуулчлалын ТӨК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар буюу KTO Улаанбаатар төлөөлөгчийн газрын зүгээс 2022 онд Солонгос улсад аялаад ирсэн жуулчдад Монголдоо мод тарих боломжийг олгохоор болсон байдаг. Энэ тухай мэдээллийг энд дарж уншина уу.

Улаанбаатарт 15 хэм дулаан байна
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.