Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхэд “Сонсох ажиллагаа явуулах хүсэлт“-ийг Дээд шүүх ХҮЛЭЭН АВСАНГҮЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 47 секунд

Х.Баттулга даргатай АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар И.Мөнхжаргал ажилладаг. Тэрбээр АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгэх эсэх асуудалтай холбогдуулан Улсын дээд шүүхэд хүсэлт хүргүүлжээ. Хүсэлтдээ "АН-ын даргаар бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд Х.Баттулгын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх тул АН-ыг болон намын даргаар сонгогдсон Х.Баттулгаас тайлбар, санал авч, сонсох ажиллагаа явуулж өгнө үү" гэжээ.

Харин Улсын дээд шүүхээс "Сонсох ажиллагаа зайлшгүй хийх нөхцөл байдал бий болоогүй тул И.Мөнхжаргалаас ирүүлсэн "Сонсох ажиллагаа хийлгэх тухай" хүсэлтийг хүлээн авах боломжгүй" гэжээ.

Газрын түрээсийн төлбөрийг Чойжин ламын сүм музей төлж, хувийн хэвшил орлогыг нь авдаг байсныг зогсоолоо
Газрын түрээсийн төлбөрийг Чойжин ламын сүм музей төлж, хувийн хэвшил орлогыг нь авдаг байсныг зогсоолоо
 
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.