Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ "Хөгжлийн сангийн хүрээнд Эрдэнэс Монголын бүтцэд тодорхой хэмжээгээр өөрчлөлт оруулж байгаа" хэмээн мэдэгдлээ. Тодруулбал, "Ер нь гадаадын томоохон корпорациуд групп, холдинг хэлбэрээр байгуулагдсан байдаг. Тиймээс Эрдэнэс Монгол ХК дээр Монголын уул уурхайн компаниуд төвлөрч, дотроо зэс, шатах металийн групп гэх мэтээр задарч алсыг харж ажиллана. Энэ утгаараа Үндэсний баялагийн тухай хуулийн төсөлд ард түмнээс санал асуулга авна" гэсэн юм.