Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Амартүвшин: Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг яаралтай оруулж ирэх шаардлагатай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны /тамхины хэрэглээ/ тухай” Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсжээ. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Өсвөр насны залуучуудын дунд электрон тамхи "мода"-нд орж байна. Битүү орчинд ч татаж болох учир хэрэглээ нь хязгааргүй байна. Мөн хүүхдүүд электрон тамхийг үнэргүй учир "Эцэг эх, багшдаа баригдахгүй" гэж ихээр хэрэглэхэд нөлөөлж байх шиг байна. Энэ бол ердөө хуулийн цоорхой. Үүнийг тамхи гэж үзэхгүй. Цахилгаан бараа гэж татваргүйгээр оруулж ирдэг. Тамхины хяналтын тухай хуульд хамрагддаггүй учир хяналтгүй яваад байна. Энэ тамхины орцод яг юу байдаг талаар бас мэдээлэл өгөх ёстой байх. Хэрэглэдэг хүмүүс нь ч үүнийг мэдэхгүй байгаа байх.

Ер нь тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг яаралтай оруулж ирэх шаардлагатай байна" гэлээ.

НОБГ: Зүрх уулын ойролцоо гарсан галыг унтраахаар ажиллаж байна
НОБГ: Зүрх уулын ойролцоо гарсан галыг унтраахаар ажиллаж байна
 
Б.Жаргалсайхан: Биднийг гудамжинд гаргаж, хэн ч биш болгох гэж байхынхаа оронд наад төсвөө аятайхан хэлэлц
Б.Жаргалсайхан: Биднийг гудамжинд гаргаж, хэн ч биш болгох гэж байхынхаа оронд наад төсвөө аятайхан хэлэлц
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.