Нийслэлийн ардчилсан намаас "Монголоо Белариус шиг болгохгүй" нэртэй цуглааныг Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд зохион байгуулах үеэр зарим иргэд зохион байгуулагчид руу гурил цацсан юм.
Гурил цацсан иргэн "Төрийн цагдаа нар энэ цуглааныг болиулах хэрэгтэй. Монгол Оросгүйгээр хэзээ ч оршин тогтнож чадахгүй. Манжийн дарлалаас Оросгүйгээр 1921 онд чөлөөлөгдөж чадах байсан уу.
Япончууд Халх голоор дайрч орж ирэхэд Оросгүйгээр бид оршин тогтнож чадах байсан уу. 1961 онд дэлхий хүлээн зөвшөөрөхгүй байхад Оросууд туслаж байж Монгол Улс гэж зарласан. Эдгээр зүйлсээ бодох хэрэгтэй. Мөнхийн найрамдалт харилцаатай улс байх ёстой. Хоёр орны хооронд ийм байдлаар хагарал үүсгэж болохгүй. Цагдаа нар энэ жагсаалыг зогсоохгүй ёстой. Энэ хүмүүс жинхэнэ террористууд " гээд Д.Сосорбарам руу гурил цацлаа.