Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр "Хөгжлийн банкны эргэн төлөлт 201 тэрбумд хүрсэн. Мөн "Кью Эс Си" компани өнөө маргаашгүй 60 тэрбум төгрөг төлж барагдуулахаа бидэнд мэдэгдсэн. Ингэснээр 260 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн хуримтлал бий болсон гэсэн үг. Хөгжлийн банкны асуудалд онцгой анхаарсан нь 2 бондын асуудал бий.
Евро бонд 2023 оны аравдугаар сарын 23-нд төлөгдөх 500 сая доллар. Одоо ханшаар 1.5 их наяд төгрөг.
Нөгөөх нь 2023 оны арванхоёрдугаар сард төлөгдөх 30 тэрбум иен буюу Самурай бондын өр байна" гэлээ.